Posted by: baigalmaa | May 28, 2009

Finding Beauty

Окэй, цаг нартай уралдаад яваад ч байгаа юм шиг , эсвэл цаганд хөөгдөгсөд гэдэг шиг урсаад ч яваад байгаа юм шиг өдөр хоног маань үргэлжлээд гэж бодохоо болино оо.
Гадаа харин сайхан нар гараад, тэнгэр цэлмээд … Миний дотор ч бас сайхан цэлмээд байна л даа, ойрдоо. Хайр дурлалд умбаад гэжүү, хэхэ, үгүй ээ. Зүгээр л зун болж байгаа болохоор. Зуны улирал гоё улирал шүү. Дулаахан, бороо орсон ч дулаахан. Нар ээгээд л. Далайн эргээр салхилаад л явахад сайхан. Гэхдээ тийм цагаа гаргаж чадах л хэрэгтэй дээ. энэ байгаль !
Монголын улс төрд бас нэг томоохон өөрчлөлт гарчих шиг боллоо. Гэхдээ юу болохыг цаг хугацаа харуулах байх даа. Энд ганц үг хавчуулахад 2 нэр дэвшигчийн талаар сайн мэдэхгүй ч гэлээ Элбэгээ гарсан нь болж гэж бодож байна даа. За над шиг жирийн нэг оюутан  улс төрийг сүрхий мэдэхгүй л дээ. Гэхдээ хүн ганц амьдрах  болохоор ядаж энэ насанд маань дэмждэг хүн маань гарлаа гэж бага ч гэлээ баярлаж сууя даа. Хамгийн гол нь иргэд биднээс л бүх зүйл шалтгаална гэж боддог л доо. Гэхдээ хүн л болохоор өөрөөсөө биш хүнээс буруугаа хайдаг болохоор… Яг над шиг.. хэхэ

Магистрийн сургуулид орсон зарим зүйл нь санасан шиг, харин зарим зүйл нь санасанаас арай өөр байна даа. Завгүй болно гэж бодсон маань таарч байгаа ч, яг сурмаар байгаа зүйлээ сураад завгүйтээд байгаа биш юмаа.. Гэхдээ 2 жил ч байна. Үр бүтээлтэй өнгөрөөнө өө.
Манай лаборатори 5 давхарт байдаг болохоор орой тийшээ болохоор салхи салхилаад урамтай шүү. Бас энэ жилээс цонхон талдаа суудаг болсон чинь, хот харагдаад их урамтай. Шөнө болохоор энд тэнд жижиг гэрэл түгсэн юм шиг.. Зөөлөн салхитай үдэш үнэхээр сайхан шүү. 10 жилийн дараа энэ өдрүүдээ дурсахад сайхан л байх байхдаа..

Өнөөдөр нэг BGM : Craig Armstrong – Finding Beauty


Leave a response

Your response:

Categories