Сая сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо..Үнэн эсэхийг мэдэхгүй ч сонсдог хамтлагийн дуу нь хуулбарласан байх магадлалтай гэнэ
Сонсоод үзсэн яах аргагүй төстэй байна шүү..
Урам хугарлаа. Хайрт хүнд хуурагдсан юм шиг :p Гэхдээ хамтлагтаа шанс өгнөө. Үнэхээр чадалтай хөдөлмөрч хамтлаг болохоор илүү сайн уран бүтээл хийх байх.
Хүнийг уучилна гэж бас нэг сайхан чанар байх даа. Дээр яахав нэг хамтлагийн тухай бичсэн ч гэсэн арай өргөн утгаараа. Би яг саяхан болсон нэг явдлыг саналаа. Ер нь хүн биесээ (?) уучилж чадахгүй байна гэдэг нь өөрөө өөрийнхөө бурууг давхар хүлэн зөвшөөрч уучилж чаддаггүйтэй холбоотой байж магадгүй.. Гэхдээ зөвхөн нэг талаас харсан тайлбар ч байж магадгүй. Жишээ нь бага зүйлээс болж маргасан үед өөрөө буулт хийж, харилцагчаа уучлах байтугай өөрийхөө зөв гээд л зүтгэчихдэг:)
За энэ яах.. Live and learn гэдэг шиг.
Хамтлаг минь нэг хичээдэг юм шүү. Хэдийгээр би хамтлагийн сиди ба гялгар зурагтай зургийн цомгийг байнга авдаг бас адилхан шивээс хийлгэдэг зоригтой, энэрэнгүй, баян, 100 хувь үнэнч фэн биш гэлээ та нар минь хичээдэг юм шүү :)