Posted by: baigalmaa | August 2, 2008

8-р сар Oh-uH

Өчигдөрөөс 8-р сар эхэлчихлээ дээ. Зуны зугаатай цаг дуусахаас өмнө сайхан хөгжилдөж авья гэдэг өдрийн зүүд харсаар өнгөрчих вий дээ:( Гэхдээ яахав яаж ийж байгаад наранд сайхан борлож авах байх.

8-р сард хичээчихвэл уул нь Байгалийн хувьд их л сайн зүйл болох юм. Юу гэдгийг гадарлаж байгаа биз дээ. Юуны өмнө 7-р ахаа дүгнэж цэгнээд 8-р ах руугаа явахгүй бол (from 12 ах Орос ардын үлгэрээс:) ) :   

  • Аомори яваад нэг өдөржингөө инээгээд авсан. Хуучин ажиллаж байсан газрын мэйнежр маань одоо тэнд шилжсэн болохоор, амар мэндийг нь мэдэхээр манайхан очоод ирэв.
  • Нарита яваад ирэв.
  • М-н төрсөн өдөр болов.
  • Факултээрээ, төгсөлтийн ажлын илтгэл хийхээр амралтын газар явав (Тансаг айн? гэхдээ Японд нилээд их..). Багш нараасаа зөвөлгөө, шүүмжлэл авав. Яах аргагүй өөрөө юу хиймээр байгаагаа тодорхой болгоно гэдэг нь чухал гэж л махандаа тултал ойлголоо.
  • Бас энэ сарынхаа номыг авав. Фи талдаа.. Уншаад товчлолыг оруулнаа :)

Гээд, 8-р сарын зорилго : Академик мэдлэгээ дээшлүүлээд, практикт турших.. Олон туршилт хийх ёстой. Бодонгуут, борлож байна. Гэхдээ сонирхолтой болохоор I can enjoy! (not like those entertainment shows )

WoW, Oh-Uh!! Энд их халж байна. Урагшаа Оосака хавьцаа 35С болж байгаа гэнэ. Харин Монголд бороо ороод, их сайхан зун болж байгаа гэсэн. Залуусаа, сайхан амраад аваарай. Байгалийн зуны амралт 9 сараас 10 сар хүртэл болохоор (ЯИС 10 сараас хичээл эхлэх нь олон)!

Enjoy the August sunshine, v.i.pers!:)

 


Responses

  1. what’s that v.i.pers?

  2. >>Aagii
    Very Important Person ;)


Leave a response

Your response:

Categories