
miss you all! also ? enjoying here!
Сайн байна уу? Хайрт гэрийнхэн, дүү, анд нөхөд минь.
Та нартаа удаан холбоо барилгүй удсанд уучлаарай. Үнэндээ Байгаль нь жимэйлийг хэрэглээд та нартаа мэйл бичдэг байсан. Гэхдээ ойрд, аливааг амжуулах авьяас мөхөс Байгаль болохоор эсэн мэнд гэдгээ хэлэлгүй уджээ. Бас та нарийнхаа мэндийг сонсохсон гэж бодоод..
Анх мэйлинг лист нээе гэж бодсон ч энэ арга нь илүү хялбар гэж бодлоо.
Тиймээс Байгалмааг танихгүй эрхэм та зочилсон бол зөвхөн хувийн чанартай вэблог тул уйдаах байх гэж айж байна.
Харин намайг таних манай … (өөрийн нэрээ оруулаад үз дээ :p) орж ирсэн бол: Байгаль нь байнаа. Уулзалгуй удсан анд, хамгийн дотно хүн, манай ах, манай дүү, гэрийнхэн маань <намайг дэмжиж туслаж байдагт баярлалаа! Та бүхний ачаар гэрэлт хорвоод тоос хөдөлгөөд Байгаль нь явж байна даа.>
Аав ээждээ : Ачийг тань хариулж мэддэгүй охиндоо санаа зовсон хэвээр байгаа байх даа. Байгаль нь Та хоёрынхоо дэргэдээс холдоод даруй 4 жил болжээ. Дэргэд минь байвал жаргалтай гэдэг шиг, хоёр буурайдаа далавчтай бол нисээд очихсон.
Байгаль нь тун сайн (тарга тэвээргээ сайн авч) байгаа тул охиноо гэх сэтгэл тань дэвтээд тайвшрахгуй ч гэлээ, өнөөг хуртэл хайрлаж ирсэн дулаан сэтгэлээрээ өлгийдсэн хэвээрээ хүлээж байгаарай
Хайрт дүү нартаа : Эгч нь уртаас урт мэйлээрээ одоо бөмбөгдөхгүй ээ. Энд ойрын сонингоо бичичxэнэ. Хичээл сурлагаа хичээдэг юм шүү. Эс тэгвэл Карлосон болно шүү :p
Хамгаас дотно анд нөхдөддөө : ОЙрд майлийнх нь тоо багасаад санаа зовж байсан байх даа. Байгаль нь тун сайн байгаа. Та нар минь байхгүй бол би байхгүй байх байсан. Андын холбоо гэдэг нандин холбоогоор та нартайгаа холбогдоод Байгаль нь их азтай шүү. Зан ааш сайхан биш Байгаль гэлээ, цаашдаа замаас нь төөрүүлэлгүй хөтлөөд явдаг юм шүү. Байнга уулзаад, урьдийнх шигээ хөгжилдэж чадахгүй байгаа ч, сэтгэлээрээ нягт холбоотой байгаа гэж найдаж байна >:D< Mちゃんありがとう。
Төгсгөлд нь, тогтмол шинэчилж чадахгүй байж магадгүй ч, баяр гунигаа блогдоо бичиж байнаа
Хүндэтгэсэн Байгалмаа 2008. 08. 01
Hi, this is a comment.
To delete a comment, just log in, and view the posts’ comments, there you will have the option to edit or delete them.
By: Mr WordPress on July 31, 2008
at 2:33 pm
sainuu, baigalia. blog neesiin muu? orj iinaa.
have a nice day!
By: Aagii on August 1, 2008
at 2:53 am
hi ene chin dajgui boljee
Bi ch bas blogtoi bolmoor bnaaa
Za yu guluguu bondooloi
Missing you forever kiss….
By: Bayasa on August 1, 2008
at 3:35 pm
Khuue eroosoo ene guluguu gedeg ugiig khumuus maani zuvuur oilgooroi bi buur tegej ukhuurduj duudsaar baigaad surtsan yumaa
Khuurkhun egduutei nokhoin gulugtei adilkhan shu
Bitgii uurlaarai Poppy guluguu
By: Bayasa on August 1, 2008
at 3:38 pm
>> Aagii
Have a nice day (oops, good night ), too!
>>Bayasaa
at least PUPPY ! not poppy , i miss you too.
By: baigalmaa on August 1, 2008
at 3:45 pm