2011 оны эрчүүд

Posted: January 22, 2012 in Uncategorized

2011 оны дүгнэлтээ бичие гэсээр байтал их оройртчихлоо.. 1 сар дуусах гэжийнэ ш дээ, Нөү!

Юуны түрүүнд 2011 оны эрчүүдийн талаар товчхон бичие.
Хамгийн түрүүнд ийм залууд сайн болов.Image

 

Гэтэл ийм залуу надад сайн болов:Image

 

Тэгээд ийм залуутай үеэрхэв:

Image
Тэгээд энэ онд ийм залуугаас салах гэж байгаан:Image

Бусад эрчүүд:
Энэ жилийн надтай цуг орсон шинэковүүд:Image

 

Шинэ ажлын газрын, хэлтэсийн дарга нэг иймэрхүү:

Image

Ажлын газрын хамгийн юм чаддаг сэнпай (ахлах ажилтан) :

Image

 

Дадлагыг гардаж зааж сургасан хүн нэг иймэрхүү. Товчоор хэлвэл МАНГАС!! хэхэ, гэхдээ их сайн хүн байсан. Зааж сургахдаа л мангас.

Image

Last but not least, манай дүү энэ арал (япон) д ирсэн:

Image

Шинэ үе шат руу

Posted: July 31, 2011 in Uncategorized

Японд ирээд 2724 өдөр

Монгол харилгүй 1794 өдөр

Найз залуугүй 133 өдөр

Саяхан Google+ гараад, фэйсбүүк хуучраад байх шиг байна. Юунаас нь хоцрох вэ гээд профайлаа шинэчилчлээ.

 Гэр лүүгээ харихсан гээд унжигнаж байхаар эндэхь өдөр хоногоо зугаа цэнгэлтэй өнгөрүүлье гэж бодов. Осакад ирээд яг 4 сар, ажилд ороод яг 4 сар. Том компанид ордог хүмүүс даанч бүгдээрээ нэг хэвэнд цутгасан юм шиг уйтгартай юм. 4 сар цуг наргиж цэнгэлээ. Одоо ч яах аргагүй уйдаж эхэлдэг юм байна. Гээд үүнээс хойш Монголчуудтайгаа танилцаж өдөр хоногийг хөгжилтэй өнгөрөөнөө гэж… Энд уул нь монголчууд олон л баймаар юм.

Дараа долоо хоногийн хагас сайнд Кансай Олон Улсын Нисэхтэй танилцах хөтөлбөрт бүртгүүлчлээ. Далай явж усанд тогломоор байгаа ч бүтэн сайн хүртэл хойшлууллаа. Өчигдөр яг унтахын өмнө ТВ ээр ANA (All Nippon Airways) Японы Нисэхийн Компанийн тухай нэвтрүүлэг гараад сонирхолтой санагдахаар нь Нисэх Онгоцны Буудал явмаар болоод бүргүүлчлээ.

 Сая 2 сар гаруй Элэктрoн Барааны дэлгүүрт худалдааны дадлага хийгээд ашгүй дуусав. Яг Африк царайтай болохоо шахав. Маргаашнаас ашгүй ажилдаа эргэж орно. Над шиг инженэр болох хүмүүсээр яах гэж элэктрөн барааны дэлгүүрт дадлага хийлгэдэг байнаа гэж бухимдаж байсан боловч өчнөөн олон зүйл сурлаа. Японд энэ жилийн 7 сарын 24нөөс Аналог Бродкяст ааснаас Дижитал Бродкяст руу шилжиж байгаа болохоор, ТВ, Рэкөөдаа, Антен их эрэлт хэрэгцээтэй байв. Одоо бол ганцаараа антен суулгаад, ChiDigi, BS, CS , Рэкөда тохиргоог хийж чадна. Агаарчуулагч суурилуулж чадна. Элэктрoн бараааны эвдрэлийн аллерги ч алга болсон. Цахилгааны анхан шатны мэдлэгтэй болсон болохоор цахилгаанд цохиулах, бас өндөр хүчдэлээс айхаа болисон.

 За тэр ч яахуу. Өнөөдөр бүх тайлангаа бичиж дуусгаад, автомат шүд угаагч, будаа агшаагч авахаар гарлаа.

what is REAL?

Posted: November 7, 2010 in Uncategorized

өнгө мөнгөний хорвоо
юутай гаслантай
юутай өрөвдөлтэй вэ
би гэдэг хүн …

харсан атлаа хараагүүй юм шиг аяглаж чаддаг
юутай гунигтай вэ

мэддэг атлаа мэддэгүй юм шиг гэдсээ илж суудаг
шувуунаас дор тархитай вэ би

тархиныхаа ч зүрхнийхээ ч
5%ийг ашигладаг хүн

ямар ч өрөвдмөөр вэ би

гудамжинд хаягдсан хүүхдээс ч илүү өрөвдөлтэй

зүрх бас тархиа хэн нэгэнд түрээслэчихсэн юм шиг

хоосон оргиод …

харин яагаад тархигүй боалсон толгой
ингэтлээ их өвдөнө вэ …

The dark

Posted: August 16, 2010 in Uncategorized

Окэй, хааяа буруу зүйл бодоод байгаагаа буруу гэж мэдээд болино.
Болисны дараа буруу биш байсныг мэдээд яагаад буруу гэж боддог байснаа бодоод өөрийгөө буруутгана.
Ингээд л гарах гарцгүй зүйл бодоод толгой өвдөнө.

Сайн сайхныг л бод гэж яагаад багаас худлаа хүмүүжүүлдэг байнаа.
Хүн ер нь аливаад бэлтгэлтэй, хар муу талаас нь ч гэсэн урьдчилан харж бодож байх ёстой юм шигээ.
Маа, ийм зүйлийг одоо ухаардаг би ч гэж би юм даа.

Actually the whole world is so dark. Only in few seconds it seems to be bright.

Оюутан насны сүүлийн зуны амралт маань ингээд эхлэх гэж байна.
Тодорхой төлөвлөсөн зүйл байхгүй ч гэлээ, ямар ч байсан үр бүтээлтэй өнгөрүүлэхсэн гэж бодоод сууж байна даа.
Ямар ч байсан Монгол хариж ирж амжихгүй болохоор, эндээ урид нь очиж үзээгүй газруудаар явж үзэхсэн гэж бодож байна. Тэгээд ч нэг ганцаараа явж ирэхсэн гэж их бодож байсан болохоор энэ зун ямар ч байсан хэрэгжүүлэнэ дээ хөө.
Холын холд ганцаараа аялах ч сонирхолтой байх даа. Замдаа унших сонирхолтой ганц ном олж аваад л, ачаагаа аль болох хөнгөлөөд гараад ирнээ хөө.  Харин ямар ном авч явах билээ. Бас хаашаа гэдгээ л шийдэх хэрэгтэй байна, хэхэ.
Окинава ч юмуу явж ирнээ хөө. Хаашаа гэдгээ л эртхэн шиг шийдвэл болох нь дээ.

За ингээд энд ирээд 6 дахь наадмаа өнгөрүүлж байгаа байгаль байв. Өнөө шөнө 3 цагаас Испань Голландын багтай аваргын төлөө өрсөлдөнө. Нойр хүрэхгүй байвал үзнэ дээ хөө.

Song of the day

Posted: April 24, 2010 in Uncategorized

ядарч байна уу? Би ч бас.
Заримдаа амьдрал хэтэрхий богинохон санагдах юм даа.

Тереза эхийн захиас

Хүмүүн гэдэг амиа борлуулагч, бодлогогүй, ухаангүй байдаг юм шүү
Хайрлаарай тэднийг, хамаагүй.
Сайныг үйлдвэл тэд чамайг дотуур тамиртай, дорой нойтон гэж гоочилно шүү
Сайнаа үйлдээрэй, хамаагүй.
Амжилт хийморийг олбол чи хуурамч нөхдийг, жинхэнэ дайсныг бас олно
Амжилтанд хүрээрэй, хамаагүй.
Өнөөдөр үйлдсэн сайн үйлс чинь маргааш гэхэд мартагдаж болох шүү
Сайнаа үйлдээрэй, хамаагүй.
Зөв шулуун, чин үнэн зан чинь чамд хор учруулж мэднэ шүү
Зөв шулуун, чин үнэнээр амьдраарай, хамаагүй.
Уужуу ухаан, холч бодолтой хүмүүс ухаан богино, хомс бодолтой нэгэнд оногдож мэднэ шүү
Уужуу томоор бодоорой, хамаагүй.
Хүмүүс ялагдагсдыг хөөрхийлөвч, зөвхөн ялагчийг л дагадаг юм шүү
Ялагдагсдын төлөө тэмцээрэй, хамаагүй.
Босгох гэж насаа барсан ажил чинь ганц шөнийн дотор нурж болно шүү
Барьж босгоорой, хамаагүй.
Хүмүүст туслалцаа үнэхээр хэрэгтэй, гэхдээ чамайг туслабал, эргээд ээрч дайрч мэднэ шүү
Туслаарай тэдэнд, хамаагүй.
Энэ ертөнцийн төлөө хамаг л сайнаа өгөөрэй, эргээд чи улаан нүүрэндээ татуулж мэднэ шүү
Эцсээ хүртэл хамаг л сайнаа өгөөрэй, хамаагүй.

Эндээс хуулбарлалаа.
Орчуулгын эрх (c) 2006, Мараната интернэт сэтгүүл
Posted by Мunkhuu


Хөх толботой

Posted: September 3, 2009 in Uncategorized

Ариунаагийн “Хөх Монголын Үр Сад”ыг удаан сонсоогүй байж байгаад нэг сонсов. Улаанбаатартаа байсан бол  ингэж үг бүрийг чих тавин хичээж сонсохгүй л байсан байх байх даа.

Надад ч гэсэн тэр хийморь байгаа болуу.

Уртын дууны шуранхай,Уран яруу эгшиг аялгуутай,Элгэн халуун, Хөх толботой, Ирмэг агаартай?, Ерөөл буяны тэнгэртэй , Андгай тангаргаа хэзээ ч эвдэхгүй

Даалгавар

Posted: August 31, 2009 in Uncategorized

Энд ирээд ТВ нэг их үздэггүй. Учир нь анх бараг ойлгодоггүй байснаас тэр байх.. Одоо бол хааяа нэг үзнээ. Гэхдээ үзэхэд бас жаахан хүндрэлтэй. Хуучин болохоор тэрүү.. Өөрөө асч унтардаг ТВ. хэхэ. Хааяа гэрт найзууд ирвэл аймшгийн ТВ тэй гэж шоолуулна. Хүмүүс цочоод л, би л дасчихсан…

Ойрд зочид буудлын хоолны газрын маань хамт ажилладаг 3 хүн алга болсоноор ажил нэмэгдэв. 1 нь хөлөө гэмтээгээд, 1 нь сургалтаа дуусгаад өөр муж руу, 1 нь зуны амралт гээд Ветнам руугаа… Ингээд л өдөр бүр адилхан мэмба-.

Уржидар 2 хагасын үед харьж ирээд, гэр чив чимээгүй эвгүй болохоор нь ТВ асаав. Тэгсэн Жоонэцү Тайрикү гээд нэвтрүүлэг гарч байна. Энэ удаагын оролцогч нь Мянмарт сайн дурын байгууллага нээгээд, олон олон хүүхдийн амийг аварч буй нялхасын эмч Ёшиока Хидэто байв. Сэтгэгдэлээ ганц үгээр гэвэл нэвтрүүлэг дуустал уйлав.
Ёшиока эмч Мянмарын өвчинд нэрвэдгсэн олон хүүхдийн амийг авраад зогсохгүй, эмчилгээ хагалгаа нь үнэ төлбөргүй .  “Жапан Хаато (зүрх)” гэдэг олон улсын сайн дурын байгууллагын эмч,сувилагч ажилтнууд сайн дураараа ирж тусалдаг юм байна. Ёшиокоа эмч  Мянмарын тэсвэрлэхэд хэцүү халуун зунд ч байнга тог тасарч хэцүүддэг ч өдөрт 10 гаруй хагалгааг хийн олон хүнд буян болж байгааг үзэв. Hэвтрүүлгийн үеэр 6 настай өвчтөн хүүхэд ирсэн нь 1 настай байхдаа галд өртөөд ,гар хөл гээд 4 мөчөө түлсэн байв. 4 мөч нь эдгэрэхдээ арьс нь татлаад, хүн харвал мөчүүд нь дотогш мухуйсан хэлбэртэй болчихсон, үнэхээр өрөвдөм хүүхэд… Ёшиока эмч хүүхдийн гуяны арисыг нь ашиглаад гар хөлийн нь арис, шөрмөсийг нь хэвэнд оруулах хагалгаа хийв. Хагалгаа дуусаад хэлэв: “Гар нь эдгэрээд сургуулид орох насан дээрээ үзэг барихтайгаа болно биздээ.Энэ хүүхдийн амьдралд нь нэг чухал эргэлт ч юм билүү  ” гэж….
Ёшиока эмчийн талаар үзээд нэтэд хайж үзэв. Блогийг нь олов. Япон хэл дээр —–>>> http://japanheart.exblog.jp/
Хүн бүр ямар нэгэн даалгавартайгаар энэ хорвоод мэндэлдэг. Ёшиока эмч өөрийн амьдралын зорилго, хүслээ олж нээгээд түүнийхээ төлөө явж буй мэт санагдлаа… Харин миний даалгавар юу болоо…